TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Education

    Reader.mn

    Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

    Advertise
    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    #26 Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" Sep 30, 2026
    Show notes

    Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ.


    Түүний хоёр дахь бүтээл болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ.
    Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм.


    #27 Дийтмар Дат "Карл Маркс" Sep 30, 2026
    Show notes

    Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат Карл Маркс хэмээх энэхүү бүтээлд түүний амьдрал бүтээлийг шинжилжээ. Ингэхдээ Марксын зохиолуудаа туурвихад нөлөөлсөн тухайн цаг үеийн сэтгэлгээ болон улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлохын сацуу түүний бүтээлүүдийн өнөө цаг үе дэх ач холбогдол, хэрэглэх боломжийг голчлон авч үзжээ.

    Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн. Карл Марксын амьдрал, бүтээлийн тухай хувь хүний өнцгөөс, оновчтой бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн энэхүү номоо Дийтмар Дат "Капитализмын эсрэг үзлийг зүүний хийсвэр үгүйсгэлтэй ингэж хурцаар хослуулсан тохиолдол Марксаас хойш дахин давтагдсангүй" гэсэн дүгнэлтээр төгсгөжээ.


    #28 Никколо Макиавелли "Хунтайж" Sep 30, 2026
    Show notes

    Сэргэн мандалтын үеийн Италийн агуу түүхч, философич, зохиолч Никколо Макиавеллийн туурвисан “Хунтайж” (Il Principe/De Principatibus) хэмээх ном анх 1532 онд хэвлэгджээ. Бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн алдартай ба хамгийн их маргаан дагуулсан бүтээл гэгдэх уг номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд төр барих гарын авлага болгон ашиглаж ирсэн гэдэг.

    Төрийг хэрхэн гартаа авах вэ? Гартаа авсны дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй вэ? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж улс орноо удирдах зэрэг асуудлыг энгийн, ойлгомжтой, шулуун үгсээр өгүүлж, эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх 3000 жилийн түүхэн жишээгээр баяжуулж, уншигчдыг уйдаалгүйгээр хүргэж чадсанд л “Хунтайж” номын амин сүнс оршдог.

    Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, Хунтайж” номын ерөнхий редактор Б.Дөлгөөн, Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбат болон уншигчдын төлөөлөл А.Оюунзулыг урин оролцууллаа.


    #29 Харпер Лий "Гургалдайг хөнөөхүй" Sep 30, 2026
    Show notes

    Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан Гургалдайг хөнөөхүй роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман 1961 онд Пулицерийн шагнал хүртэж, одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байгаа юм. Гургалдайг хөнөөхүй роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогдоно.

    “Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх Гургалдайг хөнөөхүй романыг “Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин хүүрнэнэ. Скаутыг нялх байхад ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч нь хоёр хүүхдээ ганцаар өсгөжээ. Ээж нь өөд болсныг эс тооцвол, хүүхдүүдийн бага нас Америкийн өмнөд хөдөө нутагт энгийн, аз жаргалтай өнгөрч байлаа. Гэвч 19 настай цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хар арьст залуу Том Робинсоныг эцэг Аттикус нь өмгөөлөх болсноор энэ бүхэн өөрчлөгдөнө. Финчийн нэр хүндтэй гэр бүл гэнэтхэн л Мейкомын анхаарлын төвд оров. Том Робинсоныг өмгөөлөхийг Аттикус ажил үүргээ хэмээн үзэж, “төрт улсад хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн итгэл үнэмшил тээж байхад тосгоны иргэд түүнийг өөр өөр арьстнуудын хооронд ноёрхож буй харьцааг сэвтээх “негрийг хайрлагч” гэж үзэх болжээ. Ганц Аттикус ч биш Жим, Скаут хоёр ч Мейкомын оршин суугчдын дургүйцлийг мэдэрнэ. Финчийхний амьдрал нэг л түгшүүртэй болж, хамаатан саднууд нь ч тэднээс нүүр буруулав. Аттикус өөрийн зарчимдаа үнэнч хэвээр үлдэх болов уу? Эсвэл Финчийнхэн тосгоныхны дарамт шахалтад бууж өгөх үү?


    #30 Роберт Каган "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" Sep 30, 2026
    Show notes

    Энэ удаа бид Роберт Каганы "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" номын талаар ярилцлаа. “Хүйтэн дайн дууслаа, коммунизм сөнөчихлөө, либерал ардчилал нь хүн төрөлхтний үзэл суртлын эволюцийн төгсгөлийн цэг төдийгүй, хүний засаглалын эцсийн хэлбэр учир түүхийн төгсгөлийг харуулж байна” хэмээх Фрэнсис Фукуяамагийн үзэл санаанд Америкийн түүхч, гадаад бодлогын шинжээч Роберт Каган няцаалт өгөх зорилгоор өөрийн “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” гэх номоо 2008 онд бичжээ.

    Каган уг номоороо дэлхийн улс гүрэн бүрийн тухай нарийн судалгаа хийж “Ардчилсан орнуудын тэнхлэг ба Автократ орнуудын холбоо” хэмээх хоёр ертөнцийн хооронд идеологи болон эдийн засгийн асар том сөргөлдөөн болно гэдгийг онцолжээ. Улс үндэстэн бүрийн түүх, ашиг сонирхлыг энгийн ойлгомжтойгоор өгүүлж, ирээдүйд чухам ямархуу ертөнцөд амьдрахыг тод томруун харуулж чадсан уг номын талаар ярилцлаа.
    Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.


    #31 Жан Жак Руссо "Нийгмийн гэрээ" Sep 30, 2026
    Show notes

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр, Францын Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ.

    Эрх чөлөө ба ардчилал нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид иргэний хувиар төрөөс юу шаардах ёстой вэ? Улс төрийн үйл ажиллагаанд яаж оролцох ёстой вэ?

    Францын хувьсгалын болон ардчилсан үндсэн хуулиудын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан уг номын талаар ярилцлаа.

    Подкастын зодчоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, “Социоаналитик” номын зохиогч А.Хишигтөгс, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.


    #32 Казүо Ишигүро "Хөвөлзөх ертөнцийн зураач" Sep 30, 2026
    Show notes

    1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн арга хэлбэрээ эндээс л олж, 1986 онд энэ бүтээл нь Бүүкэрийн шагналын сүүлийн шатад шалгарснаар олонд анх танигджээ.


    #33 Наоми Клайн "Шок номлол" Sep 30, 2026
    Show notes

    Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичжээ. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болсон уг номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэсэн.

    1980-аад оны сүүлээр социалист систем задран унаж, бүрэлдэхүүнд нь байсан улсууд либерал үзлээр хөгжих болсны тодорхой жишээ нь Монгол улс юм. Гэвч бид ардчилал, чөлөөт эдийн засгаар замнасан гурван арванд хөлөө нэг л олсонгүй. Чикагогийн дэг сургууль буюу Шок эмчилгээ Монголд хэдийнээ эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр манай улс эдийн засгийн бие даасан байдлаа нэгэнт алдаад байна. Ингэж доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд, хямарсан учир шалтгааныг нь зөв оношлох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл шок номлол, неолиберал үзлийн талаар тун сайн мэдэж байх шаардлагатай.

    Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан Наоми Клайны "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номын талаар ярилцлаа.

    Подкастын зочдоор бид "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номын орчуулагч, эдийн засагч О. Гомбожав болон эдийн засагч Х. Батсуурийг урин оролцууллаа.


    #34 Дэвид Воллиамс "Гангста эмээ" Sep 30, 2026
    Show notes

    Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.

    Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен эмээтэйгээ ямар олон адал явдал эхлүүлснийг энэхүү номоос мэдэж болно.


    #35 Беате Тереза Ханика "Хайрын тухай надад яриач" Sep 30, 2026
    Show notes

    Тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь нэг жинхэнэ хайртайгаа учрахаараа хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү?

    Уг зохиолоос та бүхэн загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүдэртэй талууд байдаг вэ?, Загвар өмсөгч нарыг бусад хүмүүс хэрхэн хардаг бол?, Хайр дурлалын үнэ цэн нь юунд оршино вэ?, Ер нь хайр дурлал гэж байдаг юм уу? гэх мэт олон асуултын хариуг олох болно.


    Previous 1 2 3 4 5 6 8 Next

    Related Podcasts

    Making Sense with Sam Harris

    1

    Making Sense with Sam Harris Education
    Grammar Girl

    2

    Grammar Girl Education
    Good Life Project

    3

    Good Life Project Education
    Explain It to Me

    4

    Explain It to Me Education
    Team Never Quit

    5

    Team Never Quit Comedy
    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement

    6

    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement Alternative Health
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights