TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Education

    Reader.mn

    Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

    Advertise
    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    Подкаст: Элена Фавилли "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" Sep 30, 2026
    Show notes

    Энэ удаагийн дугаартаа бид "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын тухай ярилцлаа. Энд өгүүлэх түүх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно.

    Дэлхийн нийт тэрслүү охидоо том мөрөөд, өндөрт тэмүүл, шаргуу тэмц!

    Подкаст: Дэвид Воллиамс "Даашинзтай хөлбөмбөгчид" Sep 30, 2026
    Show notes

    Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын BBC телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байхдаа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.

    12 настай Деннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэлтэй үеүдийг хэрхэн туулсан тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол бүхий л үүд хаалга нээлттэй байдаг, томчуудын буруу гэж үздэг зүйл ч угтаа тийм ч буруу биш байж болох учраас шантрах хэрэггүй, хүн бүхний нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой зэрэг өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг хөгжилтэй, сургамжтай байдлаар гэхдээ маш энгийнээр ойлгуулна.


    Подкаст: Эрих Кестнер "Эмил ба мөрдөгчид" Sep 30, 2026
    Show notes

    Энэ бол Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан хүүхдэд зориулсан анхны детектив роман юм. Анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.


    Подкаст: Маурис Сендак "Мангасуудын оронд" Sep 30, 2026
    Show notes

    Маурис Сендак 1928 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ. 12 настайдаа Уолт Диснейн “Фантазиа” хүүхэлдэйн киног үзээд л хүүхдийн ном бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж. Энд яригдаж буй Мангасуудын оронд ном нь 1963 онд хэвлэгдэн гарсан цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон юм.

    Анх хүүхдүүдэд зориулан зурж, бичиж эхлэхдээ тэрээр хэзээ ч цэцэгс, алтан нар, солонгоны зурагтай ном бүтээхгүй гэж өөртөө амлажээ. Сендакийн хамгийн алдартай номууд нь Мангасуудын оронд, Шөнийн гал тогоонд, Үл таних газарт, Бамбл Арди номууд бөгөөд эдгээр номуудыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэсэн билээ.

    Хүүхдүүд бодит байдал, төсөөллийн ертөнцийн аль алинд нь амьдарч чаддаг. Нэгээс нөгөө рүү нь маш амархан шилжиж чадна гээч. Гэвч бид тийм байсан үеээ мартчих юм. Маурис Сендак

    #20 Казүо Ишигүро "Өдрөөс үлдсэн зүйл" Sep 30, 2026
    Show notes

    Өдрөөс үлдсэн зүйл роман бол Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай роман бөгөөд 1989 онд их Британид хэвлэгдэж "Бүүкэрийн шагнал" хүртжээ. Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь хүний амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болжээ.

    Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдаад байна.


    #21 Кнут Хамсун "Өлсгөлөн" Sep 30, 2026
    Show notes

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ билээ. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэл бүтэн үе бий болоход нөлөөлсөн юм.

    Өлсгөлөн романд далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг чадамгай ашигласнаас гадна Stream of consciousness буюу “Бодлын урсгал” хэмээх бичлэгийн арга барилыг амжилттай туршсан байдаг.


    #22 Кэтрин Мэнсфилд "Гадаа үдэшлэг" Sep 30, 2026
    Show notes

    Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номд оруулжээ.

    Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрээр ердөө 34-хөн наслахдаа модернизмын сонгодог бүтээлд тооцогдох олон өгүүллэг бичсэн нь алдартай зохиолчдын бүтээл турвилд ч хүчтэй нөлөө үзүүлсэн юм.


    #23 Ж.К.Роулинг "Харри Поттер" Sep 30, 2026
    Show notes

    Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсанд гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийг өгүүлэх цувралыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна.

    Бид энэ удаа орхиж явмааргүй найзууд, дуусгаж хаамааргүй дурсамжууд, өнгөрсөн үлдээмээргүй мөчүүд, хэзээ ч хуучрашгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, хэзээ ч гайхашруулж дуусахгүй адал явдлын талаар ярилцлаа.


    #24 Орхан Памук "Цагаан цайз" Sep 30, 2026
    Show notes

    Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн зохиол бүтээлүүд монгол хэлнээ хамгийн их орчуулагдсан байдаг. "Цагаан цайз" бол түүний гурав дахь роман бөгөөд түүний бүтээлүүдээс анх удаа англи хэлнээ орчуулагдсан, Памукыг баруунд анхлан таниулсан роман гэдгээрээ онцлог. Өрнө дорнын ижилсэл хийгээд ондоошлыг гайхалтай урнаар илэрхийлсэн энэхүү романаа тэрээр 1984-1985 онуудад бичжээ. Сонирхолтой түүхэн сурвалж дээр суурилж бичигдсэн эл роман Монсудар Утга зохиол цувралын 24 дэх дэвтэр болон хэвлэгдсэн юм.

    Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук.
    Нью-Йорк Таймс

    "Цагаан цайз" роман бол дундад азийн үлгэр домгийг шингээсэн, түүхийн адармаатай цаг үе, бодит дүрүүдийн тусгалаар дамжуулан өнөө цагийн уншигчдад Турк орны түүхтэй танилцах, хувь хүний дотоод мөн чанар-би рүүгээ аялах боломж олгосоноороо бусад бүтээлээсээ ялгарна. Хүүрнэл зохиолын нэгэн өвөрмөц жишээ болохуйц энэхүү роман өөр хоорондоо ер бусын төстэй хоёр дүрээр дамжуулан улс төр, шашин, шинжлэх ухаан болоод хүний оршихуйн мөн чанарыг танихыг хичээжээ.

    "Цагаан цайз" бол Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ.
    Обзервер сонин

    #25 "Монгол утга соёл" цуврал Sep 30, 2026
    Show notes

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол утга соёл” гэх аман зохиолын цуврал бүтээл шинэчлэгдэн хэвлэгдсэн байна. Тус цувралд “Тууль, Оньсого, Домог, Домог үлгэр, Үлгэр, Ертөнцийн гурав, Аман наадгай, Ерөөл магтаал, Зан үйл” гэсэн 9 ном багтжээ. Тухайн сэдвийн хүрээний аман зохиолыг түүвэрлэн, эмхтгэн боловсруулснаас гадна өргөн хүрээтэй судалгаа хийж, аман зохиолын ач холбогдол, үг хэллэгийн онцлог, түүнийг дагалдах уламжлалт зан үйл зэргийг дэлгэрэнгүй хэр нь энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан оруулж ном бүрт хуучин үг, нутгийн аялгууны үгийг тайлбарлан хавсаргажээ.

    Монгол ардын аман зохиолтой танилцаж, түүгээр дамжуулан Монголын уламжлалт зан үйл, хэл соёл, ахуйгаа бүрэн танин мэдэж, цаашид бүтээлчээр хөгжүүлэх хэн бүхэнд чухал гарын авлага болох уг цувралын талаар ярилцлаа.



    Previous 1 3 4 5 6 7 8 Next

    Related Podcasts

    Making Sense with Sam Harris

    1

    Making Sense with Sam Harris Education
    Grammar Girl

    2

    Grammar Girl Education
    Good Life Project

    3

    Good Life Project Education
    Explain It to Me

    4

    Explain It to Me Education
    Team Never Quit

    5

    Team Never Quit Comedy
    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement

    6

    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement Alternative Health
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights