TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Education

    Reader.mn

    Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

    Advertise
    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    Подкаст: Элена Алонсо Фрайле "Дууч хөвгүүд" Sep 30, 2026
    Show notes

    Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн ''Дууч хөвгүүд'' (2015) ном нь дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлж болохыг энэ зохиолд өгүүлэхээс гадна төрж өссөн орчин ахуйгаасаа салж холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар хэрхэн нэг хүн мэт болдог тухай сонирхолтой өгүүлжээ. Дууч хөвгүүд ном хэвлэгдэн гарсан даруйдаа Латин Америкийн хүүхдийн уран зохиолын 26 дахь удаагийн "Ала Дельта" шагналыг хүртсэн юм.


    Подкаст: Элиас Канетти "Марракешийн дуу хоолой" Sep 30, 2026
    Show notes

    Нобелийн шагналт зохиолч Элиас Канеттигийн энэхүү зохиол бол нэгэн аялагчийн Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл гэвэл эндүүрэл болно. Бид энэ зохиолоор дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн Марракешийн дуу хоолой аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.


    Подкаст: Стефан Цвейг "Шатрын тууж" Sep 30, 2026
    Show notes

    Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ.

    Ер нь шатрыг тоглоом гэж нэрлэх нь хэр зохимжтой вэ? Нэр сүрийг нь гутаан бууруулсан хэрэг биш гэж үү?

    Подкаст: Чингиз Айтматов "Жамиль" Sep 30, 2026
    Show notes

    Чингис айтматов бол орос хэлээр туурвидаг зохиолчдын дундаас бүтээлүүд нь хамгийн их уншигддаг хүмүүсийн нэг юм. Түүнийг монгол уншигчид эссээ, өгүүллэг, тууж, романуудаар нь таних боловч Жамиль хэмээх энэхүү алдартай туужийг нь тэр бүр мэдэхгүй. Жамиль тууж түүний Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байв. Айтматов гучин настайдаа Жамиль туужаа бичсэн бөгөөд анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэж, улмаар Арагон уг туужийг франц хэл рүү орчуулж, “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн бол герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахааргүй болжээ.


    Подкаст: Хорхе Луис Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх" Sep 30, 2026
    Show notes

    XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ээ бичжээ. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” хэмээн тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө.

    Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.


    Подкаст: Г.Гарсиа Маркес “Зарлагдсан үхлийн товчоон” Sep 30, 2026
    Show notes

    Г.Гарсиа Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) зохиол бол богино хэмжээний бүтээлүүдээс нь хамгийн сод туурвилд тооцогдоно. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн бидний нийгэмтэй ямар холбоо хамаарал байж болох вэ? Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адил сонирхол татсан хэвээр байна.


    Подкаст: А.И.Солженицын "Иван Денисовичийн нэг өдөр" Sep 30, 2026
    Show notes

    Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.

    Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ.


    Подкаст: Женнифер Л.Скотт "Шик хатагтайн зөвлөгөө" Sep 30, 2026
    Show notes

    Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Ном доторх зөвлөгөө-хичээлүүд маш тодорхой, энгийн хэрнээ өдөр тутмын амьдралд эерэг хандлага, зөв дадал, итгэмээргүй өөрчлөлт авчирсан тухай уншигчид нь ам булаалдан ярьж байна. Бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт, түүнийг дагасан эцэс төгсгөлгүй хэрэгцээ, хүсэл шунал нэгэнт бий болоод байгаа ч бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээс хэтэрсэн хэрэглээг хязгаарлаж, цомхон хэр нь энгийн амьдарч, хамгийн гол нь амьдралын хором мөч бүрээс аз жаргал амталж байх туйлын чухал хэрэгцээгээ тодорхойлох боломжуудыг нээж өгч байгаад л энэхүү номын үнэ цэн оршино.


    Подкаст: Антуан Де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж" Sep 30, 2026
    Show notes

    Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.


    Подкаст: Эрих Кестнер "Гулливерийн аялал" Sep 30, 2026
    Show notes

    Ирландын шог зохиолч, яруу найрагч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Гулливерийн аялсан түүх” зохиолоо 1726 онд бичжээ. Уг зохиол нь тухайн үеийн нийгэм, хүмүүсийн хандлага харилцааг шүүмжилсэн далд ёгт агуулгатай.
    Харин Германы зохиолч Эрих Кестнер нь эх зохиолын үйл явдалд суурилан хүүхдэд зориулан дахин бичсэн байна. Эрих Кестнерын өгүүлсэн энэ зохиолд Гулливер одойчууд болон аварга биетэй хүмүүсийн оронд очиж байгаа тухай өгүүлдэг. Эдгээр том жижиг биетэй хүмүүсээр төлөөлүүлж хүний зан авир, хорон санаа, атаа хорсол, сайхан сэтгэл итгэл гэх мэт олон зүйлийн тухай өгүүлдэг.


    Previous 1 4 5 6 7 8 Next

    Related Podcasts

    Making Sense with Sam Harris

    1

    Making Sense with Sam Harris Education
    Grammar Girl

    2

    Grammar Girl Education
    Good Life Project

    3

    Good Life Project Education
    Explain It to Me

    4

    Explain It to Me Education
    Team Never Quit

    5

    Team Never Quit Comedy
    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement

    6

    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement Alternative Health
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights