TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Education

    Reader.mn

    Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.

    Advertise
    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    Тэрслүү яриа #5 - Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Sep 30, 2026
    Show notes

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ.

    Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд томчууд юу хийж чадах бол? Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол “ИТГЭЛ” хүлээлгэх гэдэгтэй та санал нэгдэх үү?


    Эдгээр асуултуудын хариултыг бид хамтдаа хайсан юм. Подкастаа сонсоод өөрийн хариултаа олоорой.


    Тэрслүү яриа #6 Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил гэж юу вэ? Sep 30, 2026
    Show notes

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ.

    Бид бүгд л хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Харин нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэгийг олгож байгаа болов уу? Мэдээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх нь чухал зүйл ч гэсэн зарим асуудлыг орхигдуулаад байна уу? Бид эдгээр асуултын хариултыг олох гэж санал солилцлоо.

    Та ч гэсэн энэхүү яриаг сонсоод нэг бодоод үзээрэй.


    Тэрслүү яриа #7 Бид хүүхдээ ойлгодог билүү? Sep 30, 2026
    Show notes

    “Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ.

    Энэ дугаарт “ХҮҮХДЭЭ БИД ОЙЛГОДОГ БИЛҮҮ?” сэдвийн хүрээнд ярилцлаа. Ихэнх дээ л хүүхдийг бид сонсдоггүй шүү дээ. Өөрийнхөө бодлыг л тулгадаг. Түүнийгээ хүмүүжил гэж хэлэх нь олонтаа. Тэр нь яг үнэндээ хүмүүжил мөн үү? Яаж хүүхдийг ойлгодог вэ? Яагаад заавал ойлгох ёстой вэ? гэх мэт олон асуудлыг хөндөж байна.

    Бид үнэхээр андуурдаг байжээ.


    Тэрслүү яриа №8 Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай Sep 30, 2026
    Show notes

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ.

    "Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай" гэх энэхүү дугаарт томчууд өөрсдийн хүүхэд насыг дурсан санаж, ямар тоглоомоор наадан өссөн дурсамжаараа аялсан сонирхолтой ярилцсаныг хүргэж байна.

    Бага насны хүүхдийн тоглоом нь ердөө саатах хэрэгсэл төдий бус хүрээлэн буй хорвоо ертөнцтэй танилцах чухал үйл гэдэгтэй сонсогч та нийлэх үү?

    Ярилцсан:

    Б.Энхзаяа

    Ц.Бадампүрэв

    Т.Кимико

    Б.Ундрах


    Шок яриа №1 Түүхийг улс төрчид өмчилдөг үү? Sep 30, 2026
    Show notes

    Тухайн нийгэмд ямар үнэт зүйл ноёрхож байна, тэр хандлагаар л түүх бичигддэг билээ. Тэгвэл өнөөдөр улс төрийн намууд болон улс төрчид түүхийг өөрийн дураар өмчилж, монголчуудын түүхийг өөрсдийн хүссэнээр бичих болжээ.

    Саяхан хүртэл улсынхаа төв талбайн нэрийг намын үзэл суртлаас хамаарч хэд хэдэн удаа сольсон явдлыг та санаж буй байх. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд түүхийг өөрсдийн дураар бичиж, өмчилдөг болсныг илтгэж байгаа юм.

    Иймд Reader.mn сайтын зүгээс “Улс төрчид түүхийг өмчилдөг үү?” хэмээх сэдвийн дор ярилцсаныг хүргэж байна.

    Модератор: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)

    Р.Энхбат (Монсудар хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал)

    Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)


    #45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!" Sep 30, 2026
    Show notes

    Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм.

    Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ.

    Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ. Цаг үеэ олсон уг чухал номыг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монсудар хэвлэлийн газар ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр уншигчдын хүртээл болгосон юм.

    Иймд Reader подкастын шинэхэн дугаарт "Зааны тухай бүү бод!" хэмээх номын талаар ярилцлаа. Бид дан ганц номыг ярьсангүй. Харин улс төрийн хэл яриа, маргаан мэтгэлцээн, сонгуулийн уриа, олон нийтийн харах хүрээ зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм.

    МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)

    ЗОЧИД:

    - Д.Номин (Хуульч)

    - С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)

    - Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)


    #46 А.Марал "Зүүдний даяанч" Sep 30, 2026
    Show notes

    Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө.

    "Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм."
    "Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм."
    "Ядаж зөрөөд өнгөрөхөд бие биеэ танин хараад л харцнаас нь хариултаа мэдээд өнгөрөх сөн."
    "Хамгийн сүүлд харсан төрх нь өөрчлөгдөн шанаа нь тодорч, нүд нь томрон улам гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр зүүдэнд ирнэ. Өглөө сэрэхэд түүний үнэр өрөөгөөр ханхийж, тун ойрхон байгаа мэт мэдрэгдэнэ."
    "Саяынх зүүд байв уу? эсвэл бодит явдал уу? хэмээн балмагдсандаа хамаг бие чичрэн, хүйтэн хөлс цуван, орон дотроо удаан хөлбөрөхөд удалгүй нар гийж өглөө боллоо."

    Эдгээр эшлэлүүд нь “Зүүдний даяанч” номыг улам уншууртай болгож чадсан гэмээр.

    Сэтгэл догдлуулам дурсамжууд, зүрх зүсэм учралууд, зүүдний ертөнцийн бодролууд, санаанд оромгүй төсөөллүүд, залуу хүний ганцаардал, харилцан яриануудыг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодит байдал, зүүд хоёрыг ялгахгүй болтол төөрөлдүүлж, утга санаагаа давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт бичсэн уг ном таны зүрхний гүн рүү өнгийх болно.

    СЭДЭВ: “Зүүдний даяанч” номын тухай | Зүүд ба зэргэлдээ ертөнц

    МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач)

    ЗОЧИД:

    - А.Марал ("Зүүдний даяанч" номын зохиогч) - Г.Өсөхсарнай (Уншигчийн төлөөлөл)


    Шок яриа №2 Талцах уу? Яах уу? Sep 30, 2026
    Show notes

    Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол?

    Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)

    Зочид:

    С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)

    С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч)

    Ц.Минжин (Түүхийн ухааны доктор, судлаач)


    Тэрслүү яриа #8 - Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар: Хүүхэд юу хүсдэг вэ? Sep 30, 2026
    Show notes

    Хүүхэд юу хүсдэг вэ? Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар

    Хүүхдийн баяр удахгүй болно. Энэ өдөр бид сурсан зангаараа хүүхдүүдээ амттан, шинэ тоглоом, бэлгээр хуураад л өнгөрнө. Харин бид хүүхдээ “хүн” гэж тоох, хүсэл бодлыг нь хүндлэх, асууж сонирхдог болох цаг хэзээ ирэх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсдэг вэ? Хүүхдийн номын редакцын хамт олон энэ тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцлаа.


    Тэрслүү яриа #9 Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд Sep 30, 2026
    Show notes

    Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд - Эцэг эхийн боловсролд

    Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Зуныг Номтой Өнгөрүүлье" хөтөлбөрийн хүрээнд "Тэрслүү яриа" подкастын тусгай дугаарыг хүргэж байна.

    Эцэг эхчүүдэд зориулсан энэ удаагийн яриагаараа бид "Хүүхдийн сониуч зан юунд хөтөлдөг вэ?", "Дүрсгүй байх нь сайн уу, муу юу?" зэрэг хүүхдийн хүмүүжлийн тухай ярилцлаа.


    Previous 1 2 3 4 8 Next

    Related Podcasts

    Making Sense with Sam Harris

    1

    Making Sense with Sam Harris Education
    Grammar Girl

    2

    Grammar Girl Education
    Good Life Project

    3

    Good Life Project Education
    Explain It to Me

    4

    Explain It to Me Education
    Team Never Quit

    5

    Team Never Quit Comedy
    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement

    6

    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement Alternative Health
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights