Эрчүүдийнхээ өмнөөс эрчүүд нь хариулах цаг иржээ. Өмнөх дугаараар бид эрчүүдэд тулгамдаад байж болзошгүй асуудал, чухам юунд зорьж байгаагаа ярьсан маань нэлээд олон хүнд хүрч, санал сэтгэгдэл, асуулт, зөвлөмж, шүүмж цөөнгүй ирсэнд урамшсаныг нуух юун. Энэ удаа бид сонсогчдын илгээсэн олон асуултаас сугалан өөрсдийн бодол санаа, туршлагыг хуваалцлаа. Тун ч сонирхолтой, тун ч амаргүй асуултуудад чадан ядан хариулсан нь энэ ээ.
02:10. Шинэ форматын туршилт (Асуулт, Хариулт)
05:13. Асуулт 1 - Эрэгтэй хүн өөрөөс нь илүү мэдлэг, боловсрол, чадвар, хөрөнгөтэй эмэгтэйчүүд (төмөр хатагтай нар)-д ойртдоггүй гэдэг үнэн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?
12:30. Асуулт 2 - Эрэгтэй хүмүүс ямар насандаа, ихэвчлэн юу нөлөөлж өөрчлөгддөг юм бол?
21:58. Асуулт 3 - Орос Иван шиг жинхэнэ монгол Доржоогийн сайн чанаруудыг нэрлэвэл?
24:40. Асуулт 4 – Охиноо ямар эрэгтэй хүнтэй суугаасай гэж бодож байна?
32:17. Асуулт 5 – Яагаад өвдсөн үедээ эмнэлэгт юм уу шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах дургүй, хөдөлж өгдөггүй юм бол?
36:52. Асуулт 6 – Дэлхий дээр нэг л хүн амьд үлдэх сонголт гарлаа. Гадаад дотоод, эр эм, хөгшин залуу, хүйс харгалзахгүйгээр хэнийг, яагаад сонгох вэ? (Гэр бүлийн хүмүүсээ түр мартаад хариулна уу).
41:38. Асуулт 7 – Та гурав эмэгтэй хүн байсан бол ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх байсан бэ?
43:32. Асуулт 8 – Healthy relationship, self love, being independent, хэн нэгнээс хүлээлтгүй байх гэсэн хувь хүний өсөлтийн чухал асуудлуудын талаар манай эрэгтэйчүүд ер нь хэр их зөв ойлголттой байдаг юм бэ?
53:26. Дүгнэлт