Жил бүрийн 5-р сарын 17 ны өдөр Дэлхий нийтээрээ гэй, лесбиян, бисекс, трансжендэр хүмүүсийг үзэн ядахын эсрэг өдөр гэж тэмдэглэдэг. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар зөв мэдээллийг түгээх, ялгаатай байдлыг ойлгуулах, ямар ч хүйстэй төрсөн, хэн гэж өөрийгөө мэдэрч байгаа, хэнийг хүсч, хайрлаж байгаагаар нь хэнийг ч бүү буруутгаасай, шүүгээсэй гэж нэг хүнд ч гэсэн зөв ойлголт төлөвшүүлэх, бэлгийн болон хүйсийн олон янзат байдлыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан өдөр болгодгоороо онцлог юм. 1990 оны 5-р сарын энэ өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг өвчин биш, төрлөхийн зүйл гэж баталсан түүхэн өдөр юм. Дэлхийн олон оронд ЛГБТ+ хүмүүс өөрсдийн хайраараа бахархах, өөрийгөө байгаагаараа илэрхийлэх өдөр болгон тэмдэглэсээр байна. Өөрөөр хэлбэл өөрийн бэлгийн чиг баримжааг нууж амьдрах нь нэг төрлийн шийтгэл болдог байна. #Happy_IDAHOTB. 🥰🥰 #love_is_love😘😘😘 #Breaking_the_silence🥳🥳🥳🥳