TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Education

    UNLOCK Podcast

    UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!

    Advertise

    Copyright: © All rights reserved

    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    #87 The Kaizen way Jun 13, 2020
    Show notes

    Нэг жижиг алхмаар хэрхэн том өөрчлөлтийг авчрах вэ? Энэхүү дугаартаа бид Японы алдарт Кайзэн хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн амьдрал болон ажилдаа амжилт гаргаж болох талаар тайлбарлах болно. Эрүүл мэнд, ажил сурлага, гэр бүлдээ эерэг дадал зуршлыг хэвшүүлмээр байна уу? Бизнесийн салбарт амжилт гаргахыг хүсч байна уу? Тэгвэл олон жил Америк, Японы практикт батлагдсан Кайзэн хэмээх энэхүү ухагдахуунтай танилцахад илүүдэхгүй.


    #86 No one is too small to make a difference May 30, 2020
    Show notes

    Энэ удаагийн дугаараараа бид Нобелийн Энх Тайвны шагналд 2 дахь удаагаа дэвшээд буй 17-хон настай байгаль хамгааллын тэмцэгч охин Грета Тунбергийн "Өөрчлөлт хийхэд хэн ч багадахгүй" хэмээх гайхалтай номыг хүргэж байна. 2019 онд НҮБ-н байгаль цаг уурын чуулган дээр Дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан тэрээр Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй хойч үеийг маань юу хүлээж буй бодит үнэнийг бидэнд сануулсаар байгаа юм. "How dare you? You have stolen my dreams and my childhood": https://www.youtube.com/watch?v=TMrtLsQbaok


    #85 Higher loyalty: Truth, lies and leadership May 16, 2020
    Show notes

    #85 A Higher Loyalty by James Comey Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна. Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улсдаа тангараг өргөсөн эх оронч лидер хүн гэж ямар байдаг талаар нэгийг бодогдуулсан сонирхолтой бүтээл болжээ.


    #84 Mamba mentality May 02, 2020
    Show notes

    Энэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна. Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандлага байсныг та эндээс суралцаарай.


    #83 Nonviolent communication Apr 18, 2020
    Show notes

    Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна. Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ. Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай.


    #82 Obesity code Apr 04, 2020
    Show notes

    Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.


    #81 Prosperity paradox Mar 21, 2020
    Show notes

    Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байсан Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна. Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт сонирхолтой асуултуудад энэ ном хариулах болно.


    #80 Beautiful Boy: a father's journey through his son's addiction Mar 07, 2020
    Show notes

    Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ, нэгэнт донтсон бол буцаж эрүүл болох боломж байгаа эсэх, яагаад хэн ч хар тамхинд донтох боломжтой вэ гэх мэт олон сэдвийг хѳнджээ.


    #79 Deep Work: Rules for focused success in a distracted world Feb 22, 2020
    Show notes

    Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэх арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.


    #78 Spillover: Animal Infections and the Next Human Pandemic Feb 08, 2020
    Show notes

    Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна. Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг. "Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu(шувууны томуу) зэрэг вирусын олон аюултай халдварт өвчнүүд багтдаг. Сүүлийн 10 жилд дэгдсэн халдварт өвчнүүдийн 75% нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг ДЭМБ-аас тооцоолсон байдаг. Эцэст нь хүмүүс бидний байгаль, экологид үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь хор уршигт халдварт өвчин дэгдэх шалтгаан нь байдаг.


    Previous 1 9 10 11 12 13 19 Next

    Related Podcasts

    Making Sense with Sam Harris

    1

    Making Sense with Sam Harris Education
    Grammar Girl

    2

    Grammar Girl Education
    Good Life Project

    3

    Good Life Project Education
    Explain It to Me

    4

    Explain It to Me Education
    Team Never Quit

    5

    Team Never Quit Comedy
    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement

    6

    Optimal Living Daily – Personal Development and Self-Improvement Alternative Health
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights