Та мэдээллийн технологийн салбарыг сонирхон, энэ салбарт ажилладаг мэргэжилтэн болох юмсан гэж бодож байсан уу? Хүн бүрийн мэддэг, сонгодог зам болох их, дээд сургуулиар дамжин мэргэжил олохоос гадна, эхний ээлжинд ажилд ороод хэрэг болох практик мэдлэгүүдийг заадаг, түргэвчилсэн сургалт буюу Бүүткампийн сургалт сүүлийн хэдэн жилд эрчээ аван дэлгэрч, технологийн компаниуд ч гэсэн зөвхөн сургуульд сурч зэрэг хамгаалсан бус, энэ мэт сургалтуудаар дамжсан хүмүүсийг ч гэсэн сонирхон, ажил олгох нь элбэг болоод байгаа билээ.
Манай энэ удаагийн дугаарын зочин Г.Уянга бүүткамп хэмээх энэхүү богино хугацааны, эрчимжүүлсэн, өөрийнх нь хэлж буйгаар долоо хоногт 60-70 цаг ч зарцуулахад багадмаар, сонирхолтой аялалаар аялан одоогоор 3 дахь компанидаа веб хөгжүүлэгчийн ажил хийж байгаа бүсгүй юм.
Тэрээр бидэнтэй өөрийн хэрхэн мэргэжилээ сольсон, мэргэжилээ солихийн өмнө өөрийн хийх дуртай, өөрт тохирсон мэргэжилийг олох гэж хэрхэн судалгаа хийсэн, бүүткампийн өдөр тутамын сургалт хэрхэн өрнөдөг болон сургалт нь дууссаны дараа ажил хэрхэн хайсан, Үбер компанийн тэмцээнд хэрхэн түрүүлсэн зэрэг олон туршлагынхаа тухай ярилцсан юм.
Мөн түүний дэмжин ажилладаг агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй https://breathemongolia.org/ байгуулгын талаар сонирхоно уу.