М. Дагва нь Кью Эм Си Группын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал бөгөөд 2001 оноос Монгол Улсын ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн ахлах лектор, 2006 оноос ШУТИС-ийн Уул уурхайн төсөл, судалгааны төвийн орлогч захирлаар ажиллаж байна.
Түүний санаачлагаар Кью Эм Си Групп байгуулагдсан бөгөөд уул уурхайн төслийн ТЭЗҮ боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбартаа тэргүүлэх компаниудын тоонд зүй ёсоор орж байна. М. Дагва нь эрдэм шинжилгээ, тэр дундаа судалгаа шинжилгээ, хайгуул, ТЭЗҮ, олборлолт, боловсруулалт, уурхайн дэд бүтцийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж туршлага хуримтлуулсан инженер багш юм. Тэрээр Ерөнхий захирлын хувьд Группын стратеги, тогтвортой хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй.