TopPodcast.com
Menu
  • Home
  • Top Charts
  • Top Networks
  • Top Apps
  • Top Independents
  • Top Podfluencers
  • Top Picks
    • Top Business Podcasts
    • Top True Crime Podcasts
    • Top Finance Podcasts
    • Top Comedy Podcasts
    • Top Music Podcasts
    • Top Womens Podcasts
    • Top Kids Podcasts
    • Top Sports Podcasts
    • Top News Podcasts
    • Top Tech Podcasts
    • Top Crypto Podcasts
    • Top Entrepreneurial Podcasts
    • Top Fantasy Sports Podcasts
    • Top Political Podcasts
    • Top Science Podcasts
    • Top Self Help Podcasts
    • Top Sports Betting Podcasts
    • Top Stocks Podcasts
  • Podcast News
  • About Us
  • Podcast Advertising
  • Contact
Not in our directory?
Add Show Here
Podcast Equipment
Center

toppodcastlogoOur TOPPODCAST Picks

  • Comedy
  • Crypto
  • Sports
  • News
  • Politics
  • True Crime
  • Business
  • Finance

Follow Us

toppodcastlogoStay Connected

    View Top 200 Chart
    Back to Rankings Page
    Arts

    “Үлдэх үг” – Tagtaa Publishing

    Podcast by Tagtaa Publishing

    Advertise

    Copyright: © All rights reserved

    • Apple Podcasts
    • Google Play
    • Spotify

    Latest Episodes:
    4. Нэргүй Jan 29, 2018
    Show notes

    Монголын нэрт орчуулагч, зохиолч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүйн амттай, дурсамжтай, сонсууштай хөөрөлдөөнийг та бүхэнд хүргэж байна. Ярилцлага бус яагаад чухам хөөрөлдөөн гэснийг та сонссоныхоо дараа мэдэх буй за. Тэрбээр өрнийн уран зохиол, баримтат бичлэгийн гол төлөөлөгч Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, М.Веллерийн “Авсанд хэвтээ хүн”, Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, М.Славины “Гильотины илдэн дорхи эберчүүд”, Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр”, Владимир Высоцкийн “Бухимдал” зэрэг 30 гаруй номыг эх хэлнээ хөрвүүлснийг хэн бүхэн мэдэх билээ. Түүнээс гадна Сергей Есенинийг монголчуудтай анх уулзуулсан, Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенкогийн түүврийг "Надаас та нар намайг булаагаад авчихжээ..." нэрээр хэвлүүлсэн, англи хэлнээ бичигдсэн хамгийн ланжгар роман Айн Рэндийн "Атлантын нуруу тэнийв" зохиолыг уншигчдад хүргэсэн гээд олон зүйлийг онцолж болно. Уран бүтээлч, урлахуйн талаарх уран сайхны нийтлэл, улс төр, нийгмийн шинжтэй тэмдэглэлүүд, яруу найргийн номууд нь хэдийн уншигчдын танил болсон тул энд дурдах нь илүүц биз. Ийн нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч, сэтгүүлч Ж.Нэргүйн яруу найрагч Я.Баяраа, орчуулагч Б.Баясгалан нартай хөөрөлдсөн уртхан яриаг хүргэж байна. Таван цаг орчим үргэлжилсэн энэхүү ярианаас бид хамгийн сонирхолтой хэсгийг түүвэрлэн, таныг аль болох уйдаахгүй байхыг хичээн эмхэтгэн хүргэлээ. Таалан болгооно уу!


    3. Сувддулам (Пигийн амьдрал) Jan 09, 2018
    Show notes

    "Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий" гэж Канадын зохиолч Янн Мартел бичжээ. Тэр л цэгийн төдий итгэл найдвар томрон томорсоор хүний хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж чадах увидастайг өгүүлдэг "Пигийн амьдрал", Францын зохиолч Франсуаза Саганы балчир оюуны суу билгийг уран зохиолын бичлэгийн хэлбэрээр хадгалан авч үлдсэн, алдарт "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг эх хэлнээ буулгаж, орчуулгын авьяас, хэл найруулгын ур чадлаараа уншигчдын талархлыг хүлээгээд буй, залуу орчуулагч Батсайханы Сувддуламыг та бүхэнтэй уулзуулж байна.


    2. Тэгшзаяа (Франц Кафка) May 01, 2016
    Show notes

    Номын зураг "Учир зүй хичнээн няцаагдашгүй байлаа ч, амьдрахыг хүссэн хүний өмнө бут цохигдоно" гэж Герман хэлтний суут зохиолч Франц Кафка хэлсэн билээ. Монгол уншигчидтай эртний танил эл зохиолчийн бидэнд танил бус ч дэлхийн уран зохиолд данстай бүтээлүүдийг орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяа саяхан шинээр дуун хөрвүүлж "Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд" номдоо зангидан Кафкад дуртай, эсвээс түүнийг шинээр танин мэдэх гэсэн уншигчдынхаа гарт барьжээ. Орчуулагч өөрөө Ф.Кафкаг "Миний хайртай зохиолч" хэмээн өмчилж, "Хувирал" туужийнх нь гол баатар Грегор Замзаг уран зохиолын хамгийн "хайртай дүр минь" хэмээн халуунаар тодорхойллоо. Энэ сэтгэлийг нь хүндэтгээд би яриагаа түүний хайртай бүхнээр дүүрэн байлгахыг ихэд хичээв.


    1. Гомбосүрэн Apr 17, 2016
    Show notes

    Нэрт орчуулагч, СГЗ Орхунт Ц.Гомбосүрэн Оросын их зохиолч Ф.Достоевскийн агуу таван роман гэж утга зохиолын шүүмжлэгчдийн хүлээн зөвшөөрсөн бүтээлүүдийн дөрвийг нь орчуулж Монгол уншигчдынхаа оюуны мэлмийд өргөн барьжээ. Мөнхүү дөрвөн романыг отголсон Ф.Достоевскийн "Хөвүүн заяа" роман хэвлэгдээд удаагүй байна. Уншигчид маань Ц.Гомбосүрэнг В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петровын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, "Солиот", Орхан Памукийн “Хар судар” зэрэг утга зохиол, нийгэм соёлын 40 гаруй сонгодог бүтээлийн орчуулгаар нь андахгүй билээ. Мөс хагарч цөн түрсэн хаврын урин өдрүүдийн нэгээхэн үдийг бид Ц.Гомбосүрэн гуайнд хууч дэлгэн өнгөрүүллээ. Хятад гүцний цорго шиг нарийхан хүзүүт тогорууны зурагтай модон тавагнаас нь хар чавга, самар шүүрдэн Густав Климтийн "Үнсэлт" зургаар чимэглэгдсэн алтан шаргал аяганаас цай ойчилж "Ийм гоё сэтгэлд дулаахан өнгө будагтай гэрт суудаг хүн гадуур барагтай бол үзэгддэггүй нь аргагүй юм," гэсэншүүг бодолхийлэн дотроо нуг нуг инээнгээ хамт явсан найрагч Я.Баяраагийн тэмдэглэлийн дэвтэртээ хайш яайшхан татласан асуултуудын дундуур үг хавчуулж суухад хаврын наран бидний дундах ширээг голлоод эрхэм ахын энгүүн, холч яриа хөөрөөг биширчээ суухад "Яг л ингэж өтлөхсөн," гэх ялгуун мөрөөсөл цээжинд хөвөлзөөд байсныг нуух юун.


    Previous 1 6 7 8

    Related Podcasts

    Fresh Air

    1

    Fresh Air Arts
    Twenty Thousand Hertz

    2

    Twenty Thousand Hertz Arts
    The Black Tapes

    3

    The Black Tapes Arts
    Snap Judgment

    4

    Snap Judgment Arts
    Here’s The Thing with Alec Baldwin

    5

    Here’s The Thing with Alec Baldwin Arts
    The NoSleep Podcast – Creative Reason Media Inc.

    6

    The NoSleep Podcast – Creative Reason Media Inc. Arts
    footer-logo

    Contact Us

    Toll Free: 844-670-7747

    Links

    • Home
    • Top Charts
    • Networks
    • Apps
    • Independents Podcasts
    • Podcast Advertising
    • Podcast News
    • Contact Us
    • About Us
    • Analytics & Insights

    Stay Connected

      Privacy, Terms of Use & Our Code of Ethics Protecting Content Creators Copyrights